СУЛ ОРОН ТООНЫ ЗАР
- Экскаваторчин 1
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгуулаж, авто замын ус зайлуулах шугам сүлжээ, хөрсний усны шугам сүлжээ, уст цэг, худгийн ашиглалт, засвар, арчлалтын ажлын баг бүрэлдэхүүнд ажиллах
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг мөрдөж техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэргэжлийн сургууль, курс, дамжаа төгссөн мэргэжлийн үнэмлэхтэй,
- Мэргэжлээрээ ажиллаж байсан ТУРШЛАГАТАЙ,
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахин мөрдөх сахилга баттай байх,
- Гидрогеологийн инженер 1
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, авто замын ус зайлуулах шугам сүлжээ, хөрсний ус зайлуулах шугам сүлжээ, уст цэг, гадаргуугийн ус зайлуулах өргөлтийн насос станцын ашиглалт, засвар, угсралтын ажилд гидрогеологийн мэргэжил арга зүйн мэдээллээр хангах, хөрсний усны судалгаа хийх, гидрогеологийн мэргэжлийн үйл ажиллагааг явуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дээд /бакалавр ба түүнээс дээш
- Гидрогеологич инженер мэргэжилтэй. Улсад 3-аас дээш жил ажилласан байх.
- Инновацийн инженер 1
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Улаанбаатар хотын үер, хур тунадасны болон хөрсний уснаас хамгаалах барилга байгууламж, хурын ус зайлуулах шугам сүлжээний засвар, арчлалт, өрөмдмөл худаг гаргах, хөрсний болон гадаргын усыг ахуйн зориулалтаар ашиглах, үер усны эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын баг бүрэлдэхүүнд орж ажиллах, инновацийг нэвтрүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дээд /бакалавр ба түүнээс дээш
- Мэргэжлээрээ ажиллаж байсан ТУРШЛАГАТАЙ
- Гадаргын усны инженер 1
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Улаанбаатар хотын үер, хур тунадасны болон хөрсний уснаас хамгаалах барилга байгууламж, хурын ус зайлуулах шугам сүлжээний засвар, арчлалт, өрөмдмөл худаг гаргах, хөрсний болон гадаргын усыг ахуйн зориулалтаар ашиглах, үер усны эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын баг бүрэлдэхүүнд орж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дээд /бакалавр ба түүнээс дээш
- Гидрологич мэргэжилтэй. Auto Cad, Arc Gis программ дээр ажилладаг байх.
- Техникийн нөхцөл хариуцсан инженер 1
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Улаанбаатар хотын үер, хур тунадасны болон хөрсний уснаас хамгаалах барилга байгууламж, хурын ус зайлуулах шугам сүлжээний засвар, арчлалт, өрөмдмөл худаг гаргах, хөрсний болон гадаргын усыг ахуйн зориулалтаар ашиглах, үер усны эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын баг бүрэлдэхүүнд орж ажиллах, иргэн, аж ахуйн нэгжийн ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дээд /бакалавр ба түүнээс дээш
- Усны барилга байгууламжийн инженер, Auto Cad, Arc Gis программ дээр ажилладаг байх.
- Газар зүйн мэдээллийн сангийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Улаанбаатар хотын инженерийн байгууламжийн мэдээллийн системийн баяжилт хийж гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дээд /бакалавр ба түүнээс дээш
- Газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, Auto Cad, Arc Gis программууд дээр ажилладаг байх.
Ажлын байрыг сонирхсон иргэд дараах материалыг бүрдүүлэн “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ны Захиргаа, удирдлагын хэлтэст хандана уу.
Бүрдүүлэх материал
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын гэрчилгээний хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Бичиг баримт хүлээн авах хугацаа 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авна.
Хаяг: БГД 20-р хороо Москвагийн гудамж 75 тоот, ГУББГ
Утас: 91929286, 88128155