НОК-ЫН ШУУРХАЙ ШТАБААС ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

НОК-ЫН ШУУРХАЙ ШТАБААС ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

📌Өнөөдөр 09:00-10:00 цаг, 13:00-14:00 цаг, 16:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орох төлөвтэйг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Иймд дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүнд хоёр цаг тутамд мэдээлэл өгөх, бороо орсны дараа 30 минут тутамд үүссэн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар мэдээлэх, Туул гол, Дунд гол, Сэлбэ голын эрэг дагуух айл өрх, албан байгууллагын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх мэдээ мэдээллийг шуурхай хүртээмжтэй зохион байгуулах, үүссэн нөхцөл байдлын хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, шаардлагатай тохиолдолд ажиллах хүн, хүч, техник хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, удирдлага зохион байгуулалт, мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж ажиллахыг чиглэл болголоо.

📌Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газар, ОСНААУГ, Ус сувгийн удирдах газар, УБЦТС ХХК, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэлийн Нийтийн тээврийн бодологын газар, Тээврийн Цагдаагийн албаны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Previous Энхтайвны гүүрний доод хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугамын угсралтын ажил эхэллээ.

Холбоо барих: 77779910, 70171290, 77800200

Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ © 2025. All Rights Reserved