Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээн дэх гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдал, дүүргүүдийн хот нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс сэргийлэх ажлууд, Тогтвортой авто зам төслийн ажлын явцын талаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс сэргийлэх ажлуудын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан танилцууллаа.


