
ГУББГ-аас авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг төлөвлөгөөт хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байна.
Уг цэвэрлэгээ нь жилд гурван удаа дараах үе шаттайгаар хийгддэг. Үүнд:
Хаврын цэвэрлэгээ
Борооны дараах цэвэрлэгээ
Намрын давтан цэвэрлэгээ
Одоогоор намрын давтан цэвэрлэгээ хийгдэж байгаа бөгөөд энэхүү ажил нь ирэх хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, шугам сүлжээний бэлэн байдлыг хангах чухал ач холбогдолтой юм.
