Сүүлийн үед зарим иргэд ахуйн болон барилгын хог хаягдлаа голын сав газар, далан сувагт асгах тохиолдол нэмэгдэж байгаа нь голын голдирол өөрчлөгдөх их бороо орсон үед лагаар дүүрэх далан сувгийн ус чөлөөтэй нэвтрэх боломжгүй болох түүнээс шалтгаалж үерийн эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй юм.![]()
Иймд иргэд та бүхэн:
Голын ай сав, далан, сувгийн бүсэд ахуйн болон барилгын хог хаяхгүй байх;
Барилгын шороо, лаг, хаягдал ус асгахгүй байх;
Үерийн хамгаалалтын байгууламжийг эвдэхгүй, зорчихгүй байхыг анхааруулж байна.


