Голуудын халиа 25-35см нэмэгдсэн байна.

Голуудын халиа 25-35см нэмэгдсэн байна.

✅2025 оны 12 дугаар сарын 11-ны өдөр

Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн халианы түвшингийн давтан хэмжилтийн хүрээнд дараах өөрчлөлтүүд бүртгэгдлээ. Үүнд:

📌Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, Толгойтын үерийн хамгаалалтын сувагт халианы түвшин 35 см-ээр,

📌Баянзүрх дүүргийн 29-р хороо, Сэлбэ голын Их тойруугийн гүүрний хэсэгт халианы түвшин 25 см-ээр тус тус нэмэгдсэн байна.

Ийнхүү голуудын халианы хэмжээ нэмэгдэж буйтай холбогдуулан халианд өртөх эрсдэлтэй бүсэд оршин суугаа айл өрхүүдийг өөрсдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эрсдэлгүй бүсэд нүүн суурьших, болзошгүй халиа тошинд өртөх эрсдлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.❗️

Previous Нийслэлд гурван байршилд халиа үүсэж, ГУББГ-аас шаардлагатай арга хэмжээг авч байна

Холбоо барих: 77779910, 70171290, 77800200

Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ © 2025. All Rights Reserved