Огноо: 2022 оны 05 дугаар сарын 11
Тендер шалгаруулалтын нэр: “Элс, хайрга, дайрга” нийлүүлэх.
Тендер шалгаруулалтын дугаар: ГУББГ-10/2022
Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Элс, хайрга, дайрга” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50.000 /тавин мянга/ төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.
Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 40 минутад нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Москвагийн гудамж-75 тоот, Геодези усны барилга байгууламжийн газрын байр. 2 давхар 203 тоот өрөө Утас : 77108810