Геодези, усны барилга, байгууламжийн газар Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний худгийн засвар, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэдэг. Энэхүү ажлын хүрээнд шүүрт болон үзлэгийн худгийг засварлах, эвдэрч, цөмөрсөн хэсгийн шүүр тагийг нөхөх зэргээр шуурхай дуудлагын дагуу тухай бүрд нь засварлаж, нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэн ажиллаж байна.