Өнгөрөгч өдрүүдэд орсон хур тунадасны улмаас үеийн хамгаалалтын далан сувгуудад борооны усаар зөөгдөж ирсэн лаг хагшаас ихээр хуримтлагдсан бөгөөд энэхүү лаг хагшаасыг цэвэрлэж дараагийн бороо ороход үерийн ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар лаг хагшаас ихээр хуримтлагдсан Сонгинохайрхан дүүргийн 2,4,20,23-р хороонд байршилтай “Алтан жолоо” импексийн өмнөх Бага нарангийн үерийн далан суваг, Чингэлтэй дүүргийн 11,12-р хороонд байршилтай Баруун Уулын Суваг гаргалгаа бөглөрсөн байсныг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэг рүү ачиж тээвэрлэн ажиллаж байгаа бөгөөд далан сувгийн цэвэрлэгээний ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.
Үерийн хамгаалалтын далан суваг болон ус зайлуулах шугам сүлжээний дийлэнх бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэж байгаа бөгөөд энэ нь үер болох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул Их хотын иргэн таныг үерийн хамгаалалтын далан сувагт хогоо хаяхгүй байхыг анхааруулж байна