Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан:
-Улаанбаатар хотын хэмжээнд замын ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. 461 км урт ус зайлуулах шугам хоолойг шинээр барьж, байгуулбал ус тогтох, үерлэх асуудал бүрэн шийдэгдэх боломжтой гэж үзэж буй. Үүнийг 2040 он хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.
Зургадугаар сарын 18-ны 19:30 цагаас зургадугаар сарын 19-ний шөнийн 04:00 цагийн хооронд Геодези, усны барилга, байгууламжийн газарт 35 удаагийн үерийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд ус соруулах таван машин, бригад, 25 засварчин, таван инженер, техникийн ажилчид ажилласан. Нийт 3000 тонн гаруй усыг сорж зайлуулсан.