Геодези, усны барилга, байгууламжийн газар нь үерийн усаар зөөгдөж ирсэн лаг хагшаасыг цэвэрлэн үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Тэгвэл 2022 онд авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд Нийслэлийн зургаан дүүрэгт 80 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4747м3 лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлууд хийгдэж байна.
Энэ хүрээнд:
– Сүхбаатар дүүрэг: 1-р хороо Нарны замын борооны ус залуулах суваг
– Хан-Уул дүүрэг: 10, 21-р хороо Өлзийтийн замын борооны ус зайлуулах шугам
– Чингэлтэй дүүрэг: 17, 18-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө
– Баянзүрх дүүрэг: 1, 3, 4, 5, 8, 13,14, 16, 17, 22-р хороо Да хүрээгийн гудамж, Улаанхуарангийн зам, Баганат өргөө хороолол, Улиастайн зам, Офицерийн тойрог, Цагдаагийн академын өргөн чөлөө, Саруул тэнгэрийн шугам, Доржийн гудамжны борооны усны суваг
– Баянгол дүүрэг: 1,3,4, 5,-р хороо Нарны замын суваг, Вокзалын тойрог, Үндсэн хуулийн гудамж зэрэг байршлуудад авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийж төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллаж байна.
Үерийн хамгаалалтын далан суваг болон ус зайлуулах шугам сүлжээний дийлэнх бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэж байгаа бөгөөд энэ нь үер болох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул Их хотын иргэн та үерийн хамгаалалтын далан сувагт хогоо битгий хаяарай
Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй, үерийн эрсдэлгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе.