Цагийн хуваарь: Даваа - Баасан 08:00 - 17:00

“УЛААНБААТАР МАРАФОН-2023” ГУББГ 2 төрөлд амжилттай оролцлоо

“УЛААНБААТАР МАРАФОН-2023” ГУББГ 2 төрөлд амжилттай оролцлоо

Геодези, Усны барилга байгууламжийн газрын тамирчид “УЛААНБААТАР МАРАФОН-2023” 1.5км-ийн Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын төрөлд С.Тэрбиш, 5км-ийн гүйлтийн төрөлд Х.Батбаяр, О.Мөнх-Эрдэнэ, Х.Мөнхтуяа, Н.Ариунтуяа, Б.Батцэцэг, Б.Болорцэцэг, Б.Буянзаяа, Д.Тэмүүлэн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай гүйж барианд орлоо.👏👏

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт амжилттай үргэлжилж байна. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Марафонд 30 орны 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаад, дотоодын гүйгчдийн хүсэн хүлээдэг томоохон тэмцээний нэг болсон.

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн өдөр тутам биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилготой юм.

Previous Байгууллагын хүүхэдгүй ажилчдадаа хүүхдийн баярын бэлэг өгч урамшууллаа

Leave Your Comment