Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн далан сувгийн цэвэрлэгээ үйлчилгээний ажлын хүрээнд:
– БГД-ийн 9,10,21-р хороонд байрлалтай 3,4-р хорооллын арын суваг
– СХД-ийн 5-р хороо намгийн сувагуудад төлөвлөгөөт цэвэрлэгээний ажил хийгдэж нийт 53 рейсээр 1028тн лаг хагшаасыг төвлөрсөн хогийн цэгрүү ачиж тээвэрлэн ажиллалаа.
Геодези, усны барилга, байгууламжийн газар 2023 онд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн 39 байршилд 32,308м3 лаг хагшаас цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэхээр төлөвлөн, график, төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна.
Үерийн хамгаалалтын далан суваг болон ус зайлуулах шугам сүлжээний дийлэнх бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэж байгаа бөгөөд энэ нь үер болох эрсдэлийг нэмэгдүүлж байдаг
Үерийн далан бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг үерийн аюулаас үргэлж хамгаалж байдаг тул Их хотын иргэн та үерийн хамгаалалтын далан сувагт хогоо битгий хаяарай
Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе.