Цагийн хуваарь: Даваа - Баасан 08:00 - 17:00

Япон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-ын төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Япон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-ын төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Япон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагийн Монгол улсын байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд зориулан хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд чиглэсэн суурь судалгааг хариуцан ажиллаж буй багийн төлөөллүүд болох Голын усны барилга байгууламж хариуцсан мэргэжилтэн Takeshima Hidehiro, Зам талбайн ус зайлуулах шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн Kei Kohara, судалгааны ажлын орчуулагч Б.Энхзул нарыг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотын байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах арга хэмжээг сайжруулж гамшигт тэсвэртэй хот болгоход чиглэсэн тус судалгааны ажил 2023 оны 10 дугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд Жайкагийн буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн санхүүгийн хамтын ажиллагааны төслийн жагсаалтад санал оруулах үерийн хамгаалалтын барилга байгууламж, авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ, зам талбайн гадаргуугийн ус татан зайлуулах өргөлтийн насос станцын нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулж, хамтран ажиллалаа.

Previous #Мэндчилгээ

Leave Your Comment