“Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн Ногоон хот иргэний оролцоо намрын мод тарих өдрөөр “Геодези, Усны барилга байгууламжийн газар”-ын албан хаагчид Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Хайрхан Хөгжлийн төв 1”-ийн орчим Эрдмийн цэцэрлэгт хүрээлэнд агч мод, бургас, улиас, хайлаас зэрэг олон төрлийн 100 гаруй мод, сөөгийг тарилаа.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой уг хөдөлгөөнд манай байгууллагын ажилтан, албан хаагчид идэвх санаачилгатай оролцож байна.
“Ногоон ирээдүйн төлөө “ Хамтдаа…