Цагийн хуваарь: Даваа - Баасан 08:00 - 17:00

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах алба Геодези, Усны барилга байгууламжийн газарт ажиллалаа.

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах алба Геодези, Усны барилга байгууламжийн газарт ажиллалаа.

📌 НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр үнэлгээ хийхээр НҮБ-ын үнэлгээний баг /CADRI/-ийн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албаны Ази, Номхон далайн бүс нутгийн Хөтөлбөрийн удирдлагын ажилтан Chinatsu Endo болон ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа нар Геодези, Усны барилга байгууламжийн газарт ажиллалаа.

Тус үнэлгээний баг нь улс, орон нутаг, салбарын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцооны чадавхыг үнэлэх, учирч буй хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, улмаар гамшигт өртөмтгий нийгэм, эдийн засгийн салбарт эрт зарлан мэдээлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэх талаар зөвлөмж боловсруулах зорилготой юм.

📌

Previous ДАРААХ ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

Leave Your Comment