Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд ашиглах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Геодези, Усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК зэрэг байгууллагуудад гамшгийн эрсдэлийг бууруулахад нэн шаардлагатай эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгсэл, химийн хувцас хэрэглэл, газар хөдлөлтийн тоног төхөөрөмж, паспортжуулалд, үерийн үед ашиглах тоног төхөөрөмжийг тус тус хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн хэмжээнд тохиолддог томоохон аюулт үзэгдэл, ослын үед ашиглах нийт нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардуулан өгснөөр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулж, мэргэжлийн байгууллагуудын гамшигтай тэмцэх, чадавхыг дээшлүүллээ. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөний биелэлт, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.