Монгол Улсын гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах хууль болон бусад холбогдох эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангуулах, төрийн байгууллагуудын гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хотын гэрэлтүүлэг ашиглалт, инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, мэргэжлийн ангиудын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлж нийслэлийн иргэдийг болзошгүй аваар, саатлаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг шалгах дадлага зохион байгуулагдлаа.