Сүүлийн жилүүдэд хур тунадас ихтэй байгаагаас халиа тошин үүсэх, хөрсний ус гарах тохиолдлууд ихсэж байна. Зарим газарт 2-3 метрээс хөрсний ус гарах тохиолдол ч байна. Иймд халиа тошин үүссэн байршлуудад байгаа айл өрхүүд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөр газарт нүүж суурьших нь зүйтэй.
Геодези, усны барилга байгууламжийн газрын залуус болон дүүргүүд дэх онцгой байдлын хэлтсийн алба хаагчид мөс ухаж, шуудуу ухаж, аюулыг түр холдуулж байгаа. Бид цаашид эдгээр эрсдэлтэй байршилд байгаа айл өрхүүдэд аюулгүй бүсүүдэд нүүлгэн шилжүүлэх, тухайн бүсэд үерийн далан суваг, шуудуу бэлтгэх, одоо байгааг засаж сайжруулах ажлыг хийнэ. Жил бүр мөс ухаад, суваг шуудуу татаад байж таарахгүй.




