Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Нийслэл хүрээ өргөн чөлөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу ус зайлуулах шугам угсрах ажлыг Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ хийж гүйцэтгэсэн. Тэгвэл шугам угсралтын дараах явган хүний замын нөхөн сэргээлтийн ажлыг нийт 374 м газар хийж гүйцэтгэн Park Villa, Sakura, Mandala хотхон зэрэг орц гарцанд нийт 4 сэтэлгээ хийж асфальтан хучилт авч нөхөн сэргээлтийн ажлыг амжилттай гүйцэтгэлээ.