Цагийн хуваарь: Даваа - Баасан 08:00 - 17:00

Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийгдэж байна

Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийгдэж байна

Геодези, Усны барилга, байгууламжийн газар нь үерийн усаар зөөгдөж ирсэн лаг хагшаасыг цэвэрлэн борооны ус чөлөөтэй урсах боломжийг бүрдүүлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Тэгвэл 2023 онд авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд Нийслэлийн зургаан дүүрэгт 197 байршилд 3-4 удаагийн давтамжтай 3290м3 лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлууд хийгдэж байна.

Энэ хүрээнд:

– БГД-н 3-р хороо Замчны гудамж, Раднаабазарын гудамж

– СХД-н 12,15-р хороо Өнөр хороололын гудамж

– СХД-н 20-р хороо Толгойтын замын сувгийн цэвэрлэгээ

– БГД-н 20-р хороо Ажилчны гудамж зэрэг байршлуудад авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийж төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллаж байна.

Үерийн хамгаалалтын далан суваг болон ус зайлуулах шугам сүлжээний дийлэнх бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэж байгаа бөгөөд энэ нь үер болох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул Их хотын иргэн та үерийн хамгаалалтын далан сувагт хогоо битгий хаяарай!

Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй, үерийн эрсдэлгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе. 🇲🇳🇲🇳🇲🇳

Previous “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ийн Хаврын улирлын мод тарих аян албан ёсоор эхэллээ

Leave Your Comment