Сэлбэ голын авто замын орц гарцын гүүрэн доорх мөсийг гар ажиллагаагаар сувагчилж гарган механизмаар болон гар ажиллагаагаар 2.5м өргөнтэй 1.2м гүн 25м урт суваг татаж 18-реэйс 280тн мөсийг зөөвөрлөж аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
ЭНЭ ЖИЛ ХАЛИА ХАРЬЦАНГУЙ ЭРТ ЭХЭЛЖ БАЙНГЫН УРСАЦТАЙ БУЛАГ, ХӨРСНИЙ УСНААС ХАЛИА ДОШИН ҮҮСЧ ОЙР ОРЧМЫН АЙЛ ӨРХҮҮДИЙН ГЭР, ХАШАА БАЙШИН УСАНД АВТАН ХӨЛДӨЖ, ЗАМ ТАЛБАЙД ХАЛЬТАРГАА ГУЛГАА ҮҮСГЭЖ БАЙНА.
Тиймээс байгалийн хуурай жалга сайр, булаг шанд, гол горхи, үерийн хамгаалалтын далан сувагт иргэд та бүхнийг оршин суухгүй байхыг хүсье
ЗУН НЬ ҮЕРТ, ӨВӨЛ ХАЛИА ДОШИН УС, МӨСӨНД, ХАВАР НЬ ШАР УСНЫ ҮЕРТ ӨРТӨХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БОЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.