Цагийн хуваарь: Даваа - Баасан 08:00 - 17:00

Үнийн санал авах тухай

Үнийн санал авах тухай

Тус байгууллага нь Улаанбаатар хотын төвийн дүүргийн дараах байршлуудад хөрсний усны түвшин доошлуулах, татан зайлуулах шугам сүлжээний ажлын зураг төсөл гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна Үүнд:

1. СХД 26 дугаар  хороо Толгойтын голын татам;

2. СБД-ийн 9 дүгээр хороо, ЧД-ийн 15 дугаар хороо,  Алтайн гудамж, Ногоон нуур, Дөлгөөн нуур зочид буудал орчим;

3. БЗД-ийн 25, 43 дугаар хороо, Натур худалдааны төв орчим;

4. БЗД- ийн 10 дугаар хороо, Мухар далан орчим;

5. БЗД-ийн 24 дүгээр хороо, Эрдэнэ толгой, Да Хүрээ захын зүүн тал, булаг гарч буй байршлууд;

Дээрх байршлуудад ажлын зураг төсөл зохиох үний саналыг Инженерийн байгууламж, шугам сүлжээний зураг төсөл боловсруулах 1.3.5 “Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах” тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж эсвэл Барилга хот байгуулалтын яамны ЗТ-2.2, ЗТ-3.2, ЗТ-4.2, ЗТ-5.2 заалтын аль нэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд 2024 оын 08 дугаар сарын 19-ний өдрийн дотор албан тоотоор gubbg77200@gmail.com хаягт цахимаар ирүүлж бидний ажилд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллана уу.

Previous Санзайн зам дагуу 560м шугам угсарлаа.

Leave Your Comment