ГУББГ-аас хамгийн их ус тогтдог, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулдаг гол байршлуудын нэг болох Энхтайвны гүүрний доод хэсэгт борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлээд байна.
Жил бүрийн хур борооны улиралд тус хэсгийн авто зам усанд автаж, манай байгууллагаас тогтсон усыг тогтмол соруулах ажлыг зохион байгуулж ирсэн. Харин энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нийт 1100 метр буюу 1.1 км урттай борооны ус зайлуулах шугамын угсралтын ажлыг эхлүүллээ. Тус ажлыг 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

