Сүүлийн үед зарим иргэд ахуйн болон барилгын хог хаягдлаа голын сав газар, далан сувагт асгах тохиолдол нэмэгдэж байгаа нь голын голдирол өөрчлөгдөх их бороо орсон үед лагаар дүүрэх далан сувгийн ус чөлөөтэй нэвтрэх боломжгүй болох түүнээс шалтгаалж үерийн эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй юм. Иймд иргэд та бүхэн: Голын ай сав, далан, сувгийн бүсэд ахуйн болон барилгын […]
Баянгол дүүргийн 12-р хороонд байрлах ТТ-3 тунгаагуурын орчимд авто замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нано экологи” ХХК нь зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, аж ахуйн хашаа барьж бараа материал буулган ашиглаж байсан зөрчил илэрлээ. Тус компанид үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг чөлөөлөх албан шаардлага хүргэсний дагуу нийт 60 метр урт түр хашааг буулгаж, хамгаалалтын хайс, […]
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 10 захирамж, гэрээний дагуу үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах шугам сүлжээ, засвар арчлалт, тохижилтын чиглэлээр 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эдгээрээс 20 ажлыг энэ онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байгаа юм. Харин зургаан төсөл арга хэмжээг он дамжин хэрэгжүүлнэ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд үерийн […]
ГУББГ-аас авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг төлөвлөгөөт хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байна. Уг цэвэрлэгээ нь жилд гурван удаа дараах үе шаттайгаар хийгддэг. Үүнд: Хаврын цэвэрлэгээ Борооны дараах цэвэрлэгээ Намрын давтан цэвэрлэгээ Одоогоор намрын давтан цэвэрлэгээ хийгдэж байгаа бөгөөд энэхүү ажил нь ирэх хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, шугам […]
Геодези, Усны барилга байгууламжийн газраас энэ онд нийт 1.3 км хөрсний усны шугамыг шинэчилнэ. Энэ хүрээнд ХУД-ийн 17 дугаар хороо, “Ривер гарден” хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна. Энэ талаар ГУББГ-ын Тээвэр үйлчилгээний албаны дарга Д.Ариунбаатар “Улаанбаатар хотын хэмжээнд нийт хөрсний ус арилгах 25.2 км шугам байдаг. Энэ оны байдлаар ГУББГ-аас дөрвөн байршилд хөрсний […]
Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Хүн амын хэт төвлөрөл, төлөвлөлтгүй суурьшил болон уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан нийслэлд ус үерийн хохирол өргөн хүрээг хамарч, иргэдийн амь нас, эрүүл мэнд, хотын дэд бүтцэд ноцтой нөлөөлөх эрсдэлтэй тул үерийн хамгаалалт, хөрсний усны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болсон. […]
Зам хаах: 9 дүгээр сарын 8 -ны 23:00 цаг Зам нээх: 9 дүгээр сарын 9-ны 06:00 цаг Тус авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийн борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээн дэх гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдал, дүүргүүдийн хот нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс сэргийлэх ажлууд, Тогтвортой авто зам төслийн ажлын явцын талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс сэргийлэх […]
Зам хаах: 9 дүгээр сарын 9 -ны 23:00 цаг Зам нээх: 9 дүгээр сарын 10-ны 06:00 цаг Тус авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийн борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.