Манай байгууллага анх Нийслэлийн Засаг даргын 1995 оны 07 сарын 06-ны өдрийн А\137 тоот захирамжаар “Улаанбаатар ус” НӨҮГ нэртэйгээр байгуулагдсан байна.
Улмаар 2002 оны 03 дугаар сарын 01-нээс өргөжиж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газрын шийдвэрийг удирдлага болгон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн удирдлага дор Захирагчийн ажлын албаны харьяанд Нийслэлийн 6 дүүрэгт байрлах:
Борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээ, хүлээн авах шүүрт болон үзлэгийн худгийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, арчилгаа, ашиглалт хамгаалалт
Үерийн хамгаалалтын далан суваг, гадаргуугийн ус зайлуулах барилга байгууламжийн ашиглалт хамгаалалт, цэвэрлэгээ, арчилгаа, засвар үйлчилгээг хариуцах
Усны нөөцийг нэмэгдүүлэх, ундны усны зориулалтаар гүний цооног өрөмдөх
Гидрогеологийн судалгаа, хайгуул хийх чиглэлээр ажил үйлчилгээг явуулж ирлээ. 2002 онд үндсэн чиглэлийн борооны болон хөрсний ус татан зайлуулах инженерийн шугам сүлжээ, хүлээн авах шүүрт болон үзлэгийн худгийн арчилгаа цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, үерийн хамгаалалтын далан сувгийн үзлэг шалгалт, арчилгаа цэвэрлэгээг мэргэжлийн байгууллагын үндсэн дээр хийх чиг үүрэг бүхий байгууллага болжээ.