Хан-Уул дүүргийн 3-р хороо Ажилчны гудамжнаас Яармагийн гүүр хүрэх зам дагуу ус зайлуулах шугам байхгүйн улмаас авто замын зорчих хэсэгт борооны ус их хэмжээгээр тогтож авто замын хөдөлгөөн удааширч иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учирдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ-ын захиалгаар ГУББГ автозамын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд тус байршилд нийт 810м газар шугам угсралтын ажлыг 2 хэсэг хийхээр төлөвлөсөн бөгөөд 1, 2 дугаар хэсгийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлээд байна.