Цагийн хуваарь: Даваа - Баасан 08:00 - 17:00

Хан-Уул дүүргийн 3-р хороо Ажилчны гудамжнаас яармагийн гүүр хүрэх замын ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдэж байна

Хан-Уул дүүргийн 3-р хороо Ажилчны гудамжнаас яармагийн гүүр хүрэх замын ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдэж байна

Хан-Уул дүүргийн 3-р хороо Ажилчны гудамжнаас яармагийн гүүр хүрэх зам дагуу ус зайлуулах шугам байхгүйн улмаас авто замын зорчих хэсэгт борооны ус их хэмжээгээр тогтож авто замын хөдөлгөөн удааширч иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учирдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ГУББГ автозамын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд тус байршилд 810м газар шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар /2022.08.22/ ажлын гүйцэтгэл 70%- тай үргэлжилж байна.

ГУББГ НЬ 2022 онд автозамын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар нөхөн сэргээлтийн ажлыг таван байршилд, шугам угсралтын ажлыг 4 байршилд тус тус хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс найман байршлын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Previous Баянмонголын нүхэн гарцын автозамын ус зайлуулах сувагт бетон тагийг хүчитгэн 4ш хөндлөн шүүр угсран засварлалаа.

Leave Your Comment