Тус байршилд өвөл болон хаврын улиралд хөрсний ус ихээр гарч сургуулийн талбай усанд автах, зам талбайд халтиргаа гулгаа үүсэх хүүхдүүд сургуульдаа ирж очиход хүндрэлтэй байдаг гэх мэт нөхцөл байдал үүсдэг байсан.
Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэхээр “Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар”-ын захиалгаар Геодези, Усны барилга байгууламжийн газар Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо 61 дүгээр сургууль орчимд ус зайлуулах шугам угсралтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Энэхүү ажлын хүрээнд нийт 198м шугам угсарч, ус хүлээн авах шүүрт худаг 6ш, үзлэгийн худаг 8ш суурилуулалтын ажил тус тус хийгдлээ.