Цагийн хуваарь: Даваа - Баасан 08:00 - 17:00

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдэж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдэж байна.

Баянзүрх дүүргийн 26-р хороо Нийслэл хүрээ өргөн чөлөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу ус зайлуулах шугам байхгүйн улмаас авто замын зорчих хэсэгт борооны ус их хэмжээгээр тогтож авто замын хөдөлгөөн удааширч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учирдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ГУББГ автозамын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд тус байршилд 374м газар шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэн ажиллаж байна💯💯

Тус ажлын хүрээнд нийт:

– Шүүрт худаг 12ш

– Үзлэгийн худаг 12ш

– Ф400 ган хоолой 90м

– Ф300 хуванцар хоолой 374м тус тус хийгээд байна.

ГУББГ НЬ 2022 онд автозамын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар нөхөн сэргээлтийн ажлыг таван байршилд, шугам угсралтын ажлыг 4 байршилд тус тус хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс долоон байршлын ажлыг хийж гүйцэтгээд байна. Тодруулбал:

-Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэл, өргөтгөл

-Жаргалантын амны 1.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилга угсралт

-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц

-Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Соёолж төвийн нүхэн гарцын хөндлөн шүүр угсралт

-Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Чимэд-Осорын гудамж Эрэлийн байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлт

-Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 12 дугаар байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлт

-Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, 61 дүгээр сургууль орчмын зам талбайн ус зайлуулах шугам угсралтын ажлуудыг тус тус хийж гүйцэтгээд байна.

Previous “<strong>Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл</strong>” <strong>нийлүүлэх</strong> тухай

Leave Your Comment