Хан-Уул дүүрэг 8, 21 дүгээр хороо Жаргалантын аманд түр зуурын усархаг бороо ороход авто зам талбай усанд автаж улмаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад / Улсын онц чухал объект болох Эх нярай эрүүл мэндийн үндэсний төв 2, Архивын ерөнхий газар болон Могул экспресс ХХК, Сатурн Фүүдс ХХК г.м/ хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг.
Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ-ын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газар 1,8км урт үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бол төлөвлөгөөнөөс өмнө амжилттай хийж гүйцэтгэлээ.