Цагийн хуваарь: Даваа - Баасан 08:00 - 17:00

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 19-Р ХОРООНД ШУГАМ УГСРАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 19-Р ХОРООНД ШУГАМ УГСРАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэдээс доод Салхит зуслангийн зам дагуу оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах орчин алдагдаж, орчны бохирдол үүсч, хөрсний ус ихээр гарч өвөлдөө халиа, дошин, зундаа байнгын усан дунд амьдарч байна гэсэн санал хүсэлтийн дагуу НИТХ-ын төлөөлөгч Л. Ариунтуяа өнгөрсөн саруудад нөхцөл байдалтай танилцаж хэрхэн хамтран шийдвэрлэх талаар оршин суугчидтай зөвшилцсөн. Тэгвэл тус байршилд үүсдэг нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Геодези, Усны барилга байгууламжийн газар 259м хөрсний ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ус зайлуулах шугам нь хөрсний усыг газрын гадрага дээр гарч ирэхээс сэргийлэн Сэлбэ голын даланруу нийлүүлэх ач холбогдолтой юм. 💯

✅Иргэд та бүхний оролцоо чухал, хамтдаа асуудлаа шийдвэрлэе👍👍💯💯

Previous Борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын дараах нөхөн сэргээлтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Leave Your Comment