ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2022 оны 04 дүгээр сарын 27
Тендер шалгаруулалтын нэр: “Бага оврын авто ачигч, /1ш/” нийлүүлэх.
Тендер шалгаруулалтын дугаар: ГУББГ-02/2022
Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Бага оврын авто ачигч, /1ш/”–г нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс өдрөөс хойш [30] хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийн хамт: 2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд: Оролцох эрхтэй.
Урьдчилсан сонголт явуулах эсэх: Үгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Москвагийн гудамж-75 тоот, Геодези усны барилга байгууламжийн газрын байр. 2 давхар 203 тоот өрөө Утас : 77108810