Цагийн хуваарь: Даваа - Баасан 08:00 - 17:00

UB ERP систем

UB ERP систем

Өдгөө нийслэлийн бүх шатны 1322 байгууллагын 30 мянга гаруй төрийн албан хаагч хоорондоо орон зай, цаг хугацаанаас үл хамааран харилцан, албан бичиг шуурхай солилцох нэгдсэн платформтой болж, цаасан суурьт ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн. Нэг албан тоотыг илгээхэд шаардагддаг байсан хугацаа, цаас, шуудангийн зардлуудыг халж, 2.415.231 албан бичгийг цахимаар солилцсоноор 2.565.275 цаасыг хэмнэсэн.

Мөн иргэдээс нийслэлийн албан тушаалтан, байгууллагад хандан гаргасан өргөдөл, гомдлыг цахимаар, утсаар, биечлэн гэсэн гурван төрлийн 12 эх үүсвэрээр, өдөрт 500 гаруй өргөдөл хүлээн авч, нэгдсэн системд оруулан, хариуцсан албан тушаалтан руу шилжүүлэн, хяналтыг цахимаар тавих, шийдвэрлэлтийг иргэнд шуурхай хүргэх боломжийг бүрдүүлсэн томоохон шинэчлэл болсон.

Previous “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарьлаа

Leave Your Comment