Байгууллагын үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилгоор ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн салбар, Барилгын инженерийн салбар, Хүрээлэн байгаа орчны инженерийн салбар, Инженерийн зураг зүйн тэнхимийн 80 гаруй оюутныг хүлээн авч Геодези, Усны барилга байгууламжийн газрын хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулах, ирээдүй хойч үеээ чадвартай, оюунлаг инженер болоход нь мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдал”-сэдвээр сургалт, дадлагын ажлыг зохион байгууллаа.
Мөн Өргөлтийн насос станцаар орж 64м3 ус хүлээн авах гадна усан сан, үл буцах хаалт, хог шүүх сараалж, 600 м3/цаг-5000 м3/цаг ус соруулах хүчин чадалтай насосуудын ажиллах зарчим, ач холбогдол цахилгаан хангамжийн болон бусад техник тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг танилцууллаа.