Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтийн мод тарих өдөр буюу өнөөдөр (2022.05.14) “Геодези, Усны барилга байгууламжийн газар”-ын албан хаагчид Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Хайрхан Хөгжлийн төв 1”-ийн орчим Эрдмийн цэцэрлэгт хүрээлэнд агч мод, бургас, улиас, хайлаас зэрэг олон төрлийн 220 гаруй мод, сөөгийг тарилаа.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой уг хөдөлгөөнд манай байгууллагын ажилтан, албан хаагчид идэвх санаачилгатай оролцож байна.
“Ногоон ирээдүйн төлөө “ Хамтдаа…