“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж Хөгжлийн түнш, хөрөнгө оруулагч, олон улсын байгууллага, төр захиргааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн, судлаач 250 гаруй төлөөлөл оролцлоо.
Энэхүү хэлэлцүүлэгт “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдал сэдвээр танилцуулсан итгэлд “1995-2021 оны хооронд нийт 45 удаагийн үер болсон бөгөөд 60 хувь нь 2000-2009 онд тохиолдсон байна. 2020 онд болсон үерийн улмаас л гэхэд зургаан байршилд үерийн хамгаалалтийн далан суваг эвдэрч, 60 барилга усанд автсан. Үерийн хамгаалалтын далан сувгийн 36 хувь нь насжилт хэтэрсэн, Ус зайлуулах шугам сүлжээний 22 хувь нь ашиглалтын хугацаа бүрэн дууссан талаар дурьдлаа.