Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа ГУББГ-ын ажил байдалтай танилцан нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус газрын удирдлагуудтай уулзан санал солилцлоо.
Мөн энэ үеэр ГУББГ-т нэн шаардлагатай байгаа халиа дошноос урьдчилан сэргийлэх ажлыг хөнгөвчилж, гар ажиллагааг багасгах, гаргалгаа хоолой, гүүрэн гарцын доод хэсгийн мөсийг өрөмдөх тусгай зориулалтын бага оврын механизмыг хүлээлгэн өглөө.