Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний уснаас үүссэн халиа дошин, уулын гуу жалга, сайрын цас мөс хайлж шар усны үер үүсэх эрсдэл өндөр байдаг.
Геодези, Усны барилга байгууламжийн газар шар усны үерээс урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдал, уялдааг хангаж, хөрсний уснаас үүссэн халиа дошин болон хаврын дулааралтын үед уулын гуу жалга, сайрын цас мөс хайлж шар усны үер үүсэхээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, замын ус зайлуулах шугам сүлжээ, авто замын доогуурх гүүрэн гарц гаргалгаа хоолойны ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Тодруулбал:
Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд байрлах далан сувгуудын урсцыг сайжруулан сүүлийн 7 хоногт нийт (1.2×1.8×2000)урт суваг татаж автозамын гүүрэн гарцыг гаргаж ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн усны машинаар 600тн ус соруулан усны насосоор 10000м3 ус соруулж нийт 960кг давс хийж, 520тн шороо тээвэрлэн айл өрхийг хамгаалсан шороон далан үүсгэн айл өрх , авто замын зорчих хэсэгрүү ус хальж орохоос сэргийлэн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
ШУУРХАЙ УДИРДЛАГЫН УТАС: 77200200