Цагийн хуваарь: Даваа - Баасан 08:00 - 17:00

Үерийн хамгаалалтын зурваст буусан айл өрхүүдэд сэрэмжлүүлэг өгч анхааруулах хуудас хүргэлээ

Үерийн хамгаалалтын зурваст буусан айл өрхүүдэд сэрэмжлүүлэг өгч анхааруулах хуудас хүргэлээ

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон шар усны үер буух эрсдэлтэй тул үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зурвас дагуу суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сэрэмжлүүлэх үүднээс мэдэгдэх хуудас тараан зөвлөгөө өгч эрсдэлтэй нөхцөл байдлын талаар сэрэмжлүүллээ.

Энэ өвөл халиа дошин их үүсэж гуу жалга суваг шуудуунд маш их хэмжээний цас мөс хуримтлагдсан байгаа учраас шар усны үер буух эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.

Мөн гол, мөрний мөсөн дээр цас их тогтсон, голын мөс хайлж, цасны ус нэмэгдсэнээр их хэмжээний ус буух аюултай байгаа юм.

Иймд, цас ихтэй уулын ам, бэл, үерийн хамгаалалтын зурвас дагууд суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмын цасаа зайлуулах, суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдирлыг өөрчлөх зэрэг шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийн хараа хяналтыг нэмэгдүүлэх халиа дошин үүссэн, үерийн хамгаалалтын далан суваг дагуу үүссэн мөсөн дээр хүүхдийг тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар газрын гадаргын цасан бүрхүүл, голын цас, мөс хайлах, гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудаар зорчиж болохгүйг Геодези, Усны барилга байгууламжийн газраас анхааруулж байна.

Мөн айл өрх, аж ахуй нэгж нь үерийн хамгаалалтын зурвас дагуу буух, зурвасыг хааж хашаа барьж орц гарцыг боогдуулснаас үүдэн машин механизм ороход хүндрэлтэй байдаг тул үерийн хамгаалалтын зурвас дагуу үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж байна.

Previous ХАВРЫН ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ТОГТМОЛ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Leave Your Comment