Улаанбаатар хотод өнгөрсөн 7 дугаар сарын 05-аас 08 дугаар сарын 05-ний өдрүүдийн хооронд их хэмжээний бороо орсны улмаас тохиолдсон үерийн нөхцөл шалтгаан, учирсан хор уршиг, хохирлыг дахин үүсгэхгүй байх үүднээс үерийн гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, усны салбарын хяналтын тогтолцоо, хууль эрх зүйн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор хот байгуулалт, усны салбарын эрдэмтэн, судлаач, төрийн болон олон улсын байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт хот байгуулалт, усны салбар болон үерийн барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт, хүртээмжийг хангуулахад мөрдөгдөж буй хууль, журам, стандарт, норм, дүрэм хэрхэн үйлчилж байгаа талаар, иргэдийн, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан үерийн эрсдэлгүй хотыг байгуулахад үерийн хамгаалалтын барилга байгууламжийн бүтээн байгуулалтад шаардагдах төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, усны салбарын үйл ажиллагаа, оролцогч талуудын хяналтын болон хариуцлагын тогтолцоог сайжруулах, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулах талаар хэлэлцлээ.