Огноо: 2023 оны 10 дугаар сарын 06
Тендер шалгаруулалтын нэр: “Багаж тоног төхөөрөмж” нийлүүлэх.
Тендер шалгаруулалтын дугаар: ГУББГ-02/2023
Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Багаж тоног төхөөрөмж”–ийг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш [30] хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Москвагийн гудамж-75 тоот, Геодези усны барилга байгууламжийн газрын байр. 2 давхар 203 тоот өрөө Утас : 77108810