Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, зарим айл гэртээ ч орж чадахгүй болсон учир 5-6 айл нүүсэн. Үлдсэн айлууд гэр, байшингаа тойруулж шуудуу татсан, дүүргийн зүгээс тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны урсгалыг сааруулах, голдирлыг өөрчлөх, суваг татах ажлуудыг хийж байгаа боловч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хөрсний ус их хэмжээгээр нэмэгдсээр байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм. Нөхцөл байдалтай холбогдуулан тухайн байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ажиллалаа.




