Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар халиа тошин үүссэн гурван байршилд шуурхай бригад ажиллаж, байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарсан 11 байршилд байнгын үзлэг шалгалт хийж, мөсний түвшин тогтоох хэмжээ авч ажиллаж байна.




