– Өнгөрсөн жилүүдэд их хэмжээний бороо орсны улмаас энэ жил эрт халиа тошин үүсэж хөрсний ус маш ихээр гарч байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсч далан сувгууд дүүрэх, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөх, зам талбайд хальтаргаа гулгаа үүсгэх эрсдэлтэй байна. Энэ нөхцөл байдлаас сэргийлэн ГУББГ-ын зүгээс Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийн халиа үүссэн байршлуудад шуурхай арга хэмжээ авч бөглөрсөн гүүр, хоолойг гаргаж, суваг татан ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Иргэд та бүхнийг байгалийн хуурай жалга сайр, булаг шанд, гол горхи, үерийн хамгаалалтын далан сувагт оршин суухгүй байхыг хүсье
Жалга сайр, булаг шанд, гол горхи, үерийн хамгаалалтын далан сувагт оршин сууснаар ЗУН НЬ ҮЕРТ, ӨВӨЛ НЬ ХАЛИА ТОШИН УС, МӨСӨНД, ХАВАР НЬ ШАР УСНЫ ҮЕРТ ӨРТӨХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БОЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА




