Цагийн хуваарь: Даваа - Баасан 08:00 - 17:00

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 10-Р ХОРОО НИСЭХИЙН ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН СУВГИЙН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛ, ӨРГӨТГӨЛИЙН АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 10-Р ХОРОО НИСЭХИЙН ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН СУВГИЙН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛ, ӨРГӨТГӨЛИЙН АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Километр гаруй урттай энэ суваг нь Жаргалантын амны үерийн хамгаалалтын байгууламжаар дамжин ирэх 47м3/с зарцуулга бүхий үерийн усыг Нисэхийн доод сувгаар, мөн зам талбайн усыг давхар хүлээн авч Туул гол руу зайлуулах ач холбогдол бүхий суваг юм.

Тус сувгийг 1997 онд барьж байгуулсан бөгөөд зориулалтын бус төмөр бетон хучилтын хуучин хавтан болон бусад хийцлэлийг ашиглаж барьж байгуулсан нь ашиглалтын хугацаанд үерийн усанд идэгдэн хөрсний угаагдал ихээр үүсч нуралт эвдрэл үүссэн нөхцөл байдалтай, мөн ус гаргуурууд үерийн усыг бүрэн нэвтрүүлдэггүйгээс усархаг борооны үед суваг хальж, орон сууцны хороолол, зам талбай усанд автан хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг байсан.

Иймд Геодези, Усны барилга байгууламжийн газар Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын хүрээнд 2022 оны төлөвлөгөөний дагуу Нисэхийн үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэл, өргөтгөлийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. 💯💯

Previous <a href="https://www.facebook.com/hashtag/%D0%BD%D1%8D%D1%8D%D0%BB%D1%82%D1%82%D1%8D%D0%B9_%D0%B0%D0%B6%D0%BB%D1%8B%D0%BD_%D0%B1%D0%B0%D0%B9%D1%80?__eep__=6&__cft__[0]=AZXcq20I0-4qgkvEOp9ovttKVrezavBKNQi2QfO0hSQBickltFisGoYIld3G-wDFde7gLiIIvYYzPx_xJmozmBNFr5Jl9bCM39K14CaXqTw4cLTgswWcHxwpVGcpfuxSu65TeHwNhwRvXtGAXqRndCwJ&__tn__=*NK-R">#НЭЭЛТТЭЙ_АЖЛЫН_БАЙР</a>

Leave Your Comment