2022-2023 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАХ ДАДЛАГА АЖИЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Монгол улсын гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, гамшгаас хамгаалах хууль болон бусад холбогдох эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангуулах, төрийн байгууллагуудын гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хотын инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж мэргэжлийн ангиудын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлж, нийслэлийн иргэдийг болзошгүй аваар саатлаас урьдчилан сэргийлэх зорилготой өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага ажилд амжилттай оролцлоо.
Уг арга хэмжээнд ГУББГ дөрөв дэх жилдээ оролцож байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс томилогдсон албан хаагчид байгууллагадуудтай танилцаж бодит кейс дээр зохион байгуулж байгаа нь өмнөх жилүүдээс онцлог байсан юм.