“Геодези, Усны барилга байгууламжийн газар”-ын албан хаагчид “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарьлаа
Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь “ТЭРБУМ МОД” Үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 онд 20 000 ширхэг модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр, 100 000 модыг Туул голын эргийн хамгаалалтад ойжуулалтын хэлбэрээр тарьж байна.