Хайлаастын далан нь нийт 3,2 км үргэлжлэх бөгөөд Чингэлтэй уулын урд Хайлаастын амнаас усжиж Сэлбэ голруу үерийн усаа нийлүүлдэг байгууламж юм. Тус сувагт эвдрэл ихээр үүсэж ашиглалтын хэвийн ажиллагаа алдагдан томоохон үер болоход ойр орчмын айл өрх, ААН байгууллага, авто зам усанд автах эрсдэлтэй нөхцөл байдалтай байсан бол Геодези, Усны барилга байгууламжийн газар тус далангийн эвдэрч гэмтсэн хэсэгт нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.