Өмнөх жилүүдэд үерийн дуудлага ихээр ирж, гол болон туслах зам дээр их хэмжээний ус тогтдог байсан. Уг аюул, эрсдэлийг бууруулахын тулд нийслэлийн зүгээс ус зайлуулах шугам сүлжээг угсрах, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж байгаа. Тус ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэснээр үерийн дуудлага, гамшгийн эрсдэл буурсан. Улаанбаатар хотод буй замын ус зайлуулах 209 км шугамын 70 хувийнх нь насжилт хэтрээд байна. Мөн далан, сувгуудыг 1960, 1970 онд барьсан тул хуучирч, муудсан. Иймд тэдгээр 163 км далан, сувгийн засвар, шинэчлэлийг үе шаттайгаар хийхгүй бол үерээс хамгаалах бус, илүү дор нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй гэсэн юм.